
Бидний тухай

BOOZE
Booze нь дэлхийн нэр хүндтэй шингэн хүнсний брэндүүдийг үйлдвэрлэгчээс нь албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Бид чанар, өвөрмөц байдлаараа ялгарах бүтээгдэхүүнүүдийг сонгон Монголын хэрэглэгчдэд хүргэж, шинэ амт, шинэ сонголт, шинэ мэдрэмжийг бий болгохыг зорьж ажилладаг.
Эрхэм зорилго
Дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд ойртуулж, тэдгээрийн чанар, түүх, үнэ цэнийг зөвөөр таниулах нь бидний эрхэм зорилго.
Бид харилцагч, түнш, хэрэглэгч бүртэй урт хугацааны итгэлцэлд суурилсан харилцааг бий болгож, брэнд бүрийг Монголын зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болтол нь хөгжүүлэхийг зорьдог.
Алсын хараа
Монголын premium beverage зах зээлд шинэ өнгө төрх, шинэ сонголт, шинэ хэрэглээний соёлыг бий болгож, олон улсын брэндүүдийн Монгол дахь хамгийн итгэлтэй түншүүдийн нэг болох.
Бидний хувьд амжилт гэдэг нь олон бүтээгдэхүүн импортлоход бус, хэрэглэгчдийн дуртай, эрэлхийлдэг брэндүүдийг бий болгоход оршино.
Үнэт зүйл
Чанар. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагаа бүрдээ чанарыг нэн тэргүүнд тавина.
Итгэлцэл. Урт хугацааны хамтын ажиллагаа харилцан итгэлцэл, хариуцлагаас эхэлдэг.
Өвөрмөц байдал. Бид өөрийн гэсэн түүх, дүр төрх, үнэ цэнтэй брэндүүдийг сонгон хөгжүүлдэг.
Шинэ мэдрэмж. Хэрэглэгчдэд зөвхөн шинэ бүтээгдэхүүн бус, шинэ амт, шинэ соёл, шинэ туршлагыг хүргэхийг зорьдог.
Онцлох бүтээгдэхүүн
Flavoured
Байгалийн балын амтаар баяжуулсан, зөөлөн бөгөөд амтлаг Clan Campbell виски ликёр.
Дэлгэрэнгүй
